Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

✅ БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны төлөөллийг хүлээн авч, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Олон Улсын хөтөлбөрийн зорилго нь зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд орших бөгөөд төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Үүнд:

1. Зэрлэг амьтан, ургамлын гэмт хэргийн шинжтэй худалдаа наймаанд онцгой анхаарч, уг асуудлаарх ойлголтыг сайжруулах;

2. Зэрлэг амьтан, ургамлын гэмт хэрэг, наймаа, түүнтэй холбоотой байгалийн нөөцийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах;

3. Зэрлэг амьтан, ургамлын гэмт хэрэг, наймаатай тэмцэх үндэсний, бүс нутгийн болон олон улсын сүлжээ, хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм.

✅Уг төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого хөтөлбөрт туссан Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах зорилтын хэрэгжилтийг хангах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан