Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ЖАЙКА-ГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг нар 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, орлогч дарга Ёшимүра Токүжи, Аялал жуулчлал хариуцсан зөвлөх Макино Такахико, Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч Накамүра Кэйго, төсөл хариуцсан мэргэжилтэн Т.Түмэн-Өлзий, С.Бүрэнжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

✅Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс руу аялах Япон жуулчдын тоог нэмэгдүүлэх, Япон Улсын жуулчдад зориулсан аяллын маркетинг сурталчилгааг хийх тал дээр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурдав.

✅Түүнчлэн Монгол Улсын аялал жуулчлалын салбарын цаашдын боломж, Японы аялал жуулчлалын ААН-ийг Монголын зах зээлд нэвтрэхэд чиглэсэн хамтарсан форум уулзалтыг зохион байгуулах, ЖАЙКА-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд:

➢ Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоо, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар судалгаа хийх,

➢ Япон жуулчдад зориулсан стандартыг бий болгох,

➢ Япон жуулчдад зориулсан аялал жуулчлалын тусгайлсан маршрут төлөвлөх,

➢ Япон жуулчдад зориулсан аялал жуулчлалын кэмп байгуулах,

➢ Япон жуулчдад зориулсан байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтарч ажиллахаар болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан