Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭРИЙГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХ АСУУДЛААР ЭКСПЕРТҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

✅Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 12-р сарын 19-ний өдөр Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт гаргаж 5 газрыг урьдчилсан жагсаалтад оруулсны дагуу ХБНГУ–ын Байгаль орчин, байгаль хамгаалах, цөмийн аюулгүй байдал яамны дэргэдэх Зөвлөх үйлчилгээний хөтөлбөр (AAP)-өөс санхүүжүүлэн дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

✅Герман, Монгол экспертүүдийн энэ удаагийн уулзалт ХБНГУ-ын Вильм дэх Байгаль орчны академид зохион байгуулагдаж Германы талаас Холбооны Байгаль хамгаалах агентлагийн дарга Барбара Энгельс, Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан баг өнгөрсөн хугацаанд талуудын хэрэгжүүлсэн судалгаануудын үр дүнг хэлэлцэж Дэлхийн өвд бүртгүүлэх газруудын хилийн цэс, хамгаалалтын менежмент, талуудын хэрэгжүүлэх ажлуудаар тохиролцоонд хүрлээ.

✅Ингэснээр 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 30 хувьд хүргэх дэлхий нийтийн зорилтыг хангах, Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажилд томоохон ахиц гарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан