Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров ажлаа өгч, Ч.Ганболдыг сонгожээ

Монголын Урлагийн зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, шинжлэх ухааны доктор, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Нацагийн Жанцанноров анх байгуулсан өдрөөс өнөөг хүртэл 20 гаруй жил МУЗ-ийн тэргүүнээр ажиллаж, байгууллагын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан, 911 гадаад дотоодын хамтрагч, 465 хандивлагч байгууллагатай хамтран ажиллаж, 5600 гаруй уран бүтээлчийг дэмжин ажиллах үйл явцыг удирдан манлайлж ирсэн байна.

МУЗ-ийн 2023 оны гуравдугаар сарын 2-нд болсон Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүд хүлээн авч, тус байгууллагын шинэ тэргүүнээр Чулууны Ганболдыг санал нэгтэйгээр сонгов.

Төрийн шагналт Н.Жанцанноров Тэргүүний ажлаа өгсөн хэдий ч Удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж, МУЗ-ийн Хөтөлбөрийн хороо, Гүйцэтгэх хороонд ажиллан, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн юм. Шинээр сонгогдсон МУЗ-ийн Тэргүүн Ч.Ганболд нь Монголын Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, “Их урлаг” товчооны санаачлагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн, “ТэнГэр санхүүгийн нэгдэл” болон ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Инээмсэглэлийн Ганболд” хэмээн олонд танигдсан, Монголын соёл урлагийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчдийг олон улсад таниулах талаар арвин туршлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан