Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ариунбат: Санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд банкны салбарын реформын хэрэгжилт нэн чухал Н.Номтойбаяр: Бид зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 126 хүн Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвших эрхээ авлаа Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа
"Салхин цэцэг өвчин сургууль, цэцэрлэгт голомтлон бүртгэгдэж байна"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Д.Оюунгэрэлээс салхин цэцэг өвчний талаар тодрууллаа. Тэрбээр “Салхин цэцгийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр бүртгэгдэж байна. Учир нь цар тахалтай холбоотой сүүлийн хоёр жилийн хугацаанд салхин цэцгийн өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, нийт өвчлөлийн 80 орчим хувь 0-9 насны хүүхдүүд байдаг. Тиймээс цар тахлын хөл хориотой холбогдуулан энэ өвчлөл бүртгэгдээгүй байна. Тэгэхээр энэ насны хүүхдүүд халдвар авч өвдөөгүй учир эрсдэлтэй бүлгийн хүн амын тоо нэмэгдсэн. Энэ жилийн хувьд салхин цэцгийн өвчлөл өндөр байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчинд голомтлон бүртгэгдэж байна.

Хэрэв салхин цэцгийн халдвар авсан бол хүүхдээ 14-21 хоногийн хугацаанд гэртээ тусгаарлах, дархлааг нь дэмжих, эмчилгээг эмчийн заавраар хийлгэж байх ёстой.

Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар тууралт гараад эдгэнгүүт нь сургууль, цэцэрлэгт нь явуулчихдаг. Тэгэхээр энэ нь халдварын голомт тасрахгүй нэгээс нөгөөд халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа. Тиймээс халдвартай хүүхдийг 14-21 хоног гэрт нь тусгаарлахыг зөвлөж байна. Мөн сургуулийн орчинд ч гэсэн багш нар сургуулийн эмч нартайгаа хамтран ажиллах, халдвартай хүүхдийг 14-21 хоног сургууль цэцэрлэгт нь авахгүй байх талаар анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Салхин цэцгийн халдварын нууц үеийн хугацаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл хүүхэд өвчтэй хүүхдээс халдвар авснаас хойших хугацаа гэж байгаа. Энэ хугацаа нь 21 хоног байдаг. Тэгэхээр тууралт гарахаас өмнөх тав хоног, тууралт гарсны дараах тав хоногт халдвар тараах өндөр эрсдэлтэй гэсэн үг. Үүнээс үүдэн хүүхэд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэггүй байхдаа халдварыг бусдад тарааж байдаг гэсэн үг. Тиймээс бид хавьтлын тандалтыг сайн хийж, хавьтлаа тусгаарлах хэрэгтэй” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан