Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шинэ цомог гаргажээ

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “Амьдрал баян” нэртэй уран бүтээлийн цомгийн нээлтээ өчигдөр хийжээ. Шинэ цомогт багтсан уран бүтээлүүдийн нэг нь яруу найрагч Р.Чойномын “Эпилог” шүлэгт "Болор" хамтлагийн гитарчин П.Тунгалаг ая зохиож дуу бүтээсэн нь 1990-ээд оны залуусын дуулах дуртай, сэтгэлд хоногшсон дууны нэг болж байжээ.

Уран зохиолын төгсөлт, дүгнэлт хэсгийг эпилоги гэх бөгөөд шүлэгч Р.Чойном амьдралынхаа төгсгөлийг мэдэрч дүгнэх маягаар энэ шүлгээ бичсэн гэж үздэг байна.

Энэ хоёр уран бүтээлч өнөөдөр үгүй ч үлдээсэн уран бүтээл нь залуу дуучны хөг аялгуугаар дамжин орчин үеийн сонсогчдод ийн хүрэхээс гадна 1990-ээд оны залуусын дурсамжийг сэргээж байна.

Олон уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, хүч хөдөлмөр шингэсэн “Амьдрал баян” цомгийг оюуны өмчийг хүндлэн дээдлэгч монголчууддаа төдийгүй олон улсад танилцуулах зорилго тээсэн “New Nomad Records” компани дэмжиж ажиллажээ. Дуучин О.Энх-Эрдэнэ цомгийн нээлтэд ирсэн зочдодоо “Эпилог” дуугаа дуулж сонирхуулсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан