Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ариунбат: Санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд банкны салбарын реформын хэрэгжилт нэн чухал Н.Номтойбаяр: Бид зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 126 хүн Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвших эрхээ авлаа Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа
Р.Гантуяа: Хүү амьсгалын аппаратаас гарсан, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа

  Хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүүгийн биеийн байдал одоо харьцангуй тогтвортой болсон. Амьсгалын аппаратаас гарсан. Одоо эрчимт эмчилгээний тасагт эмийн эрчимт эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Гадаадад очиж эмчлүүлэх нь хувь хүний сонголт байдаг. Бид Монгол Улсад хийгдэх боломжтой бүх л эмчилгээг хийнэ. Амьсгалын аппаратаас гарсан гэдэг нь хүү өөрөө амьсгалах чадвартай, ухаан бүдэг байна гэсэн үг. Тархины гэмтэлд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Гадаад руу эмчилгээнд явж байгаа тохиолдолд манай эмнэлгээс эмч гаргаж хүргэж өгдөг” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан