БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
“Йогийн хаан” хоол өгдөг жижиг цонхоор шоронгоос оргожээ
“Йогийн хаан” хочтой хоригдол Өмнөд Солонгосын шоронгоос хоол өгөх, ажиглах зориулалттай 15 х 45 см-ийн цонхоор гарч оргосон байна. Өдгөө 50 настай йогч Каб Чой Боку уг нь 165 см өндөр, 50 кг жинтэй юм байна. Шоронгийн хонгилд дох видео камерыг үзсэн мөрдөн байцаагч нь “Тэр яг л наймаалж шиг уян зөөлөн хөдөлж байсан” гэжээ. Тэр шөнө жижүүрлэж байсан гурван цагдаа энэ үеэр унтаж байсан гэж The Korea Times мэдээлсэн байна.
Оргодлыг зургаа хоног эрсний эцэст өөрийн байшингийнхаа дээвэрт цаасан хайрцганд нуугдсан байхыг нь олсон байна. Түүнийг шоронд авчраад камерынх нь хаалган дах хоол оруулдаг цонхыг багасгажээ.
Каб Чой Боку өөрийг нь хулгайд хардаж баривчилсан нь хилс гэдгийг ойлгуулах гэж оргосон гэж мэдүүлсэн байна. Харамсалтай нь “Йогийн хаан” шоронгоос оргосныхоо дараа зээлийн карт, машин хулгайлжээ.
Тэрээр амьдралынхаа 23 жилийг шоронд өнгөрүүлж байгаа юм байна. 22 жилийн өмнө тэр бас шоронгийн автобусны цонхны торон хаалт дундуур гарч оргож байжээ.
“Йогийн хаан” хочтой хоригдол Өмнөд Солонгосын шоронгоос хоол өгөх, ажиглах зориулалттай 15 х 45 см-ийн цонхоор гарч оргосон байна. Өдгөө 50 настай йогч Каб Чой Боку уг нь 165 см өндөр, 50 кг жинтэй юм байна. Шоронгийн хонгилд дох видео камерыг үзсэн мөрдөн байцаагч нь “Тэр яг л наймаалж шиг уян зөөлөн хөдөлж байсан” гэжээ. Тэр шөнө жижүүрлэж байсан гурван цагдаа энэ үеэр унтаж байсан гэж The Korea Times мэдээлсэн байна. Оргодлыг зургаа хоног эрсний эцэст өөрийн байшингийнхаа дээвэрт цаасан хайрцганд нуугдсан байхыг нь олсон байна. Түүнийг шоронд авчраад камерынх нь хаалган дах хоол оруулдаг цонхыг багасгажээ.
Каб Чой Боку өөрийг нь хулгайд хардаж баривчилсан нь хилс гэдгийг ойлгуулах гэж оргосон гэж мэдүүлсэн байна. Харамсалтай нь “Йогийн хаан” шоронгоос оргосныхоо дараа зээлийн карт, машин хулгайлжээ.
Тэрээр амьдралынхаа 23 жилийг шоронд өнгөрүүлж байгаа юм байна. 22 жилийн өмнө тэр бас шоронгийн автобусны цонхны торон хаалт дундуур гарч оргож байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























