Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ариунбат: Санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд банкны салбарын реформын хэрэгжилт нэн чухал Н.Номтойбаяр: Бид зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 126 хүн Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвших эрхээ авлаа Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа
Хүн, малын эмийг нэг хуулиар зохицуулахаа болино

Засгийн газар энэ хаврын чуулганаар Эмийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Хүний эм, малын эмийг нэг хуулиар зохицуулсаар ирсэн. Харин одоо хүний эмийг тусдаа бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Татвар, Гаалийн ерөнхий газрын төлөөллийг оролцуулан олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахаар ажиллаж байгаа юм байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил сайн, муугаараа хэлүүлээд эм ханган нийлүүлэлтийг нуруун дээрээ үүрч ирсэн. Гурил, шатахууны импортод маш их хөнгөлөлт үзүүлдэг. Тэгсэн хэрнээ эм ханган нийлүүлэлтэд төрөөс үзүүлж байгаа ямар нэгэн хөнгөлөлт, дэмжлэг алга. Тиймээс Эмийн тухай хуульд энэ чиглэлийн зохицуулалт ч оруулах шаардлагатай гэж үзэж байгаа" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан