Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Түймрээс сэргийлж, ойгоос мод бэлтгэх ажлыг зургаадугаар сарын 10 хүртэл зогсоов

Хөвсгөл аймгийн Шуурхай штабын хуралдаан болж, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе эхэлсэнтэй холбогдуулан ойгоос мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ, арчилгаа хийх, үр, мөчир бэлтгэхийг зургаадугаар сарын 10 хүртэл түр хугацаанд зогсоолоо. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар болжээ.

Хуурайшилтын түвшин өндөр байгаа газруудад эргүүл хяналт, шалгалт хийх, байнгын ажиллагаатай пост гаргах, түймэр гарсан үед хүн хүч, техник хэрэгслийг дайчлан шуурхай унтраах, шаардагдах зардал, багаж хэрэгсэл, хүнсний нөөцийг хангах, мэдээллийг шуурхай дамжуулах хариуцлагатай жижүүр ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хөвсгөл аймагт он гарсаар Чандмань-Өндөр, Түнэл, Алаг-Эрдэнэ гэсэн 3 суманд ой хээрийн түймэр, объектын гал түймрийн 33  тохиолдол бүртгэгдсэний 16  нь Мөрөн суманд бүртгэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан