Салхинцэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-аас доош насны хүүхдэд "varicella zoster" вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм. Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-5 настай хүүхдүүд байна. Нууц хугацаа (2-3 долоо хоног) Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног) Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг • Толгой өвдөх• Ядарч сульдах• Хоолонд дургүй болох• Гэдэс өвдөх (1-2 өдөр) Өвчний ид үед илрэх шинж тэмдэг • Арьс загатнах• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах• 38-39 хэм халуурах• Амны хөндийд шарх гарах Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай. Урьдчилан сэргийлэх арга • Амны хаалт зүүх• Дархлаагаа дэмжих• Чийгтэй цэвэрлэгээг хийх• Агааржуулалт хийх• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах• Вакцинд хамрагдах
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй
БНХАУ, ОХУ стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдлээ
Номын баяраар сонгуулийн санал өгөх үйл явцыг танилцуулна
Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонговол санал хүчингүйд тооцно
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт...
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа
Замын хөдөлгөөнд оролцохдоо ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаарай
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа
М.Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцоно
Салхинцэцэг өвчнөөс сэргийлье
0 Сэтгэгдэл