БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Грекийн бүх нийтийн ажил хаялт эмх замбараагүй байдал болж хувирлаа
Засгийн газрынхаа явуулж байгаа эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэж Грек даяар өчигдөр эхэлсэн бүх нийтийн ажил хаялт эмх замбараагүй байдал болж цагдаа нартай мөргөлдөхөд хүрсэн байна. Тус улсын үйлдвэрчний эвлэлийн хоёр ч том байгууллага ингэж бөөнөөр ажил хаяхыг зохион байгуулсан юм. Өчигдрөөс хойш галт тэрэг, усан онгоцны хөдөлгөөн зогсч, сургууль банк, бусад байгууллагууд ажилласангүй.
Грек улс төсвийн алдагдлыг багасгахын тулд цалин, тэтгэврийг бууруулах болон төрийн байгууллагад ажиллагсдын тоог цөөлөх баталгаа өгч байж улсын зээлдүүлэгчдээс ойрын өдрүүдэд зээлийн шинэ багц авах юм.
Ажил хаясан хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэж байгаагаас хууль сахиулагчид гудамжинд гурван мянган цагдаа гаргаад байгаа ч жагсагчид зогсохгүй харин ч цагдаагийнхантай мөргөлдөж байна. Тэд цагдаа нар луу шатаагч шингэнтэй шил шидэлж хариуд нь хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглаж байна.
Засгийн газрынхаа явуулж байгаа эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэж Грек даяар өчигдөр эхэлсэн бүх нийтийн ажил хаялт эмх замбараагүй байдал болж цагдаа нартай мөргөлдөхөд хүрсэн байна. Тус улсын үйлдвэрчний эвлэлийн хоёр ч том байгууллага ингэж бөөнөөр ажил хаяхыг зохион байгуулсан юм. Өчигдрөөс хойш галт тэрэг, усан онгоцны хөдөлгөөн зогсч, сургууль банк, бусад байгууллагууд ажилласангүй. Грек улс төсвийн алдагдлыг багасгахын тулд цалин, тэтгэврийг бууруулах болон төрийн байгууллагад ажиллагсдын тоог цөөлөх баталгаа өгч байж улсын зээлдүүлэгчдээс ойрын өдрүүдэд зээлийн шинэ багц авах юм.
Ажил хаясан хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэж байгаагаас хууль сахиулагчид гудамжинд гурван мянган цагдаа гаргаад байгаа ч жагсагчид зогсохгүй харин ч цагдаагийнхантай мөргөлдөж байна. Тэд цагдаа нар луу шатаагч шингэнтэй шил шидэлж хариуд нь хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглаж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























