Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг томиллоо

 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг томиллоо

УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх болсонтой холбогдуулан үйл ажиллагаагаа эрчимжүүлж, цаг сунган хуралдсааар байна. Өчигдөр орой чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн томилуулсан хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс дараагийн хүмүүсийг нь томилуулах саналаа Засгийн газар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн юм. Тодруулбал, "Мандал" санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Н.Монсор, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчдийн сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд зохион байгуулсан.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Н.Монсор, Ж.Золзаяа нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан