Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
Ерөнхий сайд багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхий сайд багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсож буй. Өнөөдөр Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар оролцжээ. Тэд ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай ярилцаж, санал солилцсон байна.

Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын салбарт 9450 багш ажиллаж байна. Ерөнхий боловсролын 859 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийслэлд төрийн өмчийн 155, хувийн 136, нийт 293 сургуульд 36.1 мянган багш ажилладаг ажээ. Бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж буй 52.9 мянган багш нарын 68.2 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар байна. ЕБС-ийн нийт багш нарын 88.2 хувь буюу 31 880 нь төрийн өмчийн сургуульд, 13 хувь буюу 4238 нь хувийн сургуульд ажилладаг. Нийт багш нарын 92.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан