Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
АСРАЛТ ХАЙРХАНЫ ОРЧИМ ДАХЬ УРГАМАЛ, АМЬТАД БОЛОН ХУШ МОДНЫ САМРЫН УРГАЦ ТОГТООХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

✅Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хязгаарлалтын бүсэд байрлалтай Асралт хайрхан болон түүний орчимд ШУА-н ботаникийн хүрээлэн болон төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн судлаачидтай хамтран ажиллалаа.

Асралт хайрханы орчим дахь ургамал, мөөг, хөвд, хаг, жижиг нууруудын шавж болон шувуу, уулын туурайтан болон махчин амьтад, хуш модны самрын ургац тогтоох зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэлээ.

✅БОАЖ-ын сайдын 2023 оны А/183 дугаар тушаалаар батлагдсан Асралт хайрхан уул орчмын аялал, жуулчлалын зам, чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй зорчих, аялах нөхцөл, боломжийг хангах зорилгоор тэмдэг, тэмдэглэгээ хийх, амрах цэгийн байршлыг тодорхойлох судалгааны ажлыг “Мазаалай аялагч клуб”-тэй хамтран зохион байгууллаа.

✅Ноён уулын газар нутгийн зураглал гаргах, эрсдэлийн үнэлгээ, мэдрэгч төхөөрөмжийн дата, мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулах /Earth Rangers/ ажлыг гүйцэтгэж байна. Мөн Ноён уулын дархан цаазат газрын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэх байгаль хамгаалагчийн хяналтын постууд болон мэдээллийн самбар, хилийн багана нэмж хийх газруудын байршлыг газар дээр нь нарийвчлан тогтоож мэдээллийн санд оруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан