Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Японы "Vivant” Монгол Улсад зургаан тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгожээ

Монгол Улсад сүүлийн жилүүдэд Герман, Франц, БНХАУ, АНУ, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчид ирж, Монголын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийж буй.

Онцолбол, 2020 оны хамгийн их үзэлттэй цуврал болох БНСУ-ын “Crash landing on you”, Олон улсын XI Кино наадмын нээлтийн кино болох Франц, Бельгийн хамтарсан “Ер бусын ертөнц”, Австралийн найруулагч Бенийн “Strowlers”, БНСУ-ын JTBS сувгийн "Хүргэлт ирлээ" зэрэг кино, нэвтрүүлгүүд манай улсад зураг авалтаа хийсэн билээ.

Тэгвэл 2023 онд Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй Японы алдар жүжигчдийн оролцон тоглосон “TBS” телевизийн “Vivant” олон ангит киноны хэсэгчилсэн зураг авалтыг Дархан-Уул аймагт хийж 45 уран бүтээлчид, 74 ажилтан, 100 гаруй иргэдийг хамруулсан байна.

Энэхүү олон ангит кинонд Монголын уран бүтээлчдээс Б.Барслхагва, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр нарын жүжигчид оролцон тоглосон юм.

Тэгвэл “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн үзэгчдэд төрөлх хотод нь кино зураг авалтаа хийсэн “Vivant” олон ангит киноны нэгдүгээр ангийн нээлт өчигдөр "Дархан-Өргөө" кино театрт боллоо.

“Vivant” кино Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацааны зураг авалт хийхдээ нийт зургаа гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг улсын хэмжээнд бий болгосон бол үүний 2.2 тэрбум төгрөгийг Дархан-Уул аймагт зарцуулсан нь манай улсын хувьд мэдлэгт суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг хөгжих нөөц бололцоо бий гэдгийг харуулж байна хэмээн Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан