Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МОНГОЛЫН ГОВЬД ДУБАЙН “ЭЛСЭН ЦӨЛИЙН САФАРИ” АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсын Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

✅“Элсэн цөлийн сафари” аялал нь дэлхийн улс орнуудад маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай бөгөөд Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод төслөө танилцуулан, мэдээлэл солилцов.

✅Сафари аялал сонирхогчдыг цуглуулж, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах дотоод, гадаадын жуулчдыг татах аялал жуулчлалын салбар шинэ эх үүсвэр бий болгох боломжтой. Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтан, ургамлыг жуулчид ихээр сонирхож байгаа. Ковидын дараа аялал жуулчлалын салбараа сэргээсэн улс орнуудын тоонд Монгол улс орсон.

✅Ирэх жилээс аяллаа төлөвлөдөг жуулчид Монгол орныг зорин ирэх төлөвтэй байгаа. Иймд ирсэн жуулчдад үзүүлэх аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулахад салбарын яам анхаарч байна. Дубайн аялал жуулчлалын салбар бол сэтгэл ханамж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учир цаашид туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан