Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Хуш модны самар бэлтгэх, экспортлохыг зогсоох шаардлагыг хүргүүлэв

Хуш модны самар бэлтгэх, экспортлохыг зогсоох шаардлагыг хүргүүлэв

Хуш модны самрын ургац энэ жил бага байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэтэл БОАЖ-ын сайд хуш модны самрыг түүх, экспортлох тушаал гаргасан нь байгаль орчинд ээлгүй шийдвэр болсон асуудлаар өнөөдөр /2023.09.28/ "Тэнгэрлэг Монгол” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаа аж.

Тус холбооны зүгээс "Өнгөрсөн долоо хоногт манай төрийн бус байгууллага, Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан. Нөхцөл байдал маш хүнд байна. Аравдугаар сарын 20-ноос хойш самрыг түүж, бэлтгэх хуультай. Гэтэл хүмүүс самраа түгээд цуглуулаад гэр, өвөлжөөгөөрөө дүүргэсэн байна. Энэ ажилд нь орон нутгийн байгаль хамгаалагчид хүртэл оролцсон байна.

Энэ жил хуш модны самрын нөөц 3000 тонн ч хүрэхгүй нь батлагдсан.

Өнгөрсөн 2020, 2021, 2022 онд 20 мянган тоннд хүрч байсан бол энэ жил 3000 тонн ч хүрэхгүй байна. Тиймээс бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа юм. Нөхцөл байдал ийм хүнд байхад өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бэт-Эрдэнэ хилээр тодорхой тооны самрыг гаргаж болох тушаалыг гаргалаа. Энэ үйл ажиллагаагаа зогсоогооч гэдгийг шаардаж байна.

Хуш модны ойролцоо 50 зүйлийн хөхтөн амьтан, 160 орчим зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, хоёр зүйлийн мөлхөгч амьтан бий. Энэ амьтныг хүнс тэжээлийн хомстолд оруулах гэж байна. Иргэд самар түүх нэрээр хуш модыг тал талаас нь нүдсээр байгаад үхжилт, доройтолд оруулж байгаа. Энэ асуудлыг маш сайн авч хэлэлцэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний бүр эсрэг ажил болоод байна шүү. Ийм байхад яагаад хилээр гаргах зөвшөөрлийг олгоод байгаа юм бэ" гэлээ.

Хушин ой бол хөрсний цэвдэгийг барьж байдаг, гурван голын бэлчир буюу хамгийн том голуудыг усаар тэтгэж байдаг ой. Асуудлыг энэ хүртэл нь явчихаад дахин самар түүх зөвшөөрөл өгч болохгүй гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан