Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БОАЖЯ-НЫ АХМАД ЗҮТГЭЛТНҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

✅“Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярмаа нар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

✅Уулзалтын үеэр Байгаль, орчин аялал жуулчлалын салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, санал хуваалцав.

✅Ахмад зүтгэлтнүүдийнхээ туршлага, мэдлэгийг салбарын цаашдын бодлого, хууль тогтоомжид тусгах хүрээнд БОАЖ-ын сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар салбар, чиглэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахмадууд орж, ажиллаж байгаа. Тухайлбал Ойн дагалт баялаг ашиглах журмыг шинэчлэх, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хууль эрхзүйн баримт боловсруулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг дурдаж болох юм. Мөн цаашид “Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгох”-оор зорьж байгааг онцоллоо.

✅Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг тодорхойлох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан нийт ахмад зүтгэлтнүүддээ талархал илэрхийлье.

ҮЕИЙН ҮЕД, ҮРИЙН ҮРД ҮНЭТЭЙ ЗӨВЛӨМЖ, СУРГАМЖАА ХАЙРЛАН ЭРҮҮЛ ЭНХ, УРТ НАСЛАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан