Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, СОЁЛЫН ЯАМ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
✅2023 оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.
✅Үндэсний хорооны чиг үүргийн хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын талаарх эерэг мэдээллийг дэлхий дахинаа түгээн ажилласан. Мөн олон улсын контент бүтээгчдийг чуулган “Nas summit-2023” арга хэмжээ болон соёлын өв, уламжлал ёс заншлаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.
✅2024 онд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл, арга хэмжээг илүү өргөжүүлэх, оролцогчдын цар хүрээг тэлэх энэ хүрээнд яамдын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
✅Энэ хүрээнд соёлын аялал жуулчлалын үзэл баримтлал боловсруулах, Монголд зочлох жилийн хүрээнд 2024 онд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн календарь гаргах, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан