Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛЧУУДЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА

📌Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засгийн зүгээс нэн тэргүүнд анхаарч, арга хэмжээ авч ажиллах ёстой гэж Монголчуудын 85,7 хувь нь үзжээ.
✅Уур амьсгалын өөрчлөлт ирэх хэдэн арван жилийн хугацаанд эрчимжих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хүн, байгалийн харилцаа хамаарал, зүй тогтолд ихээхэн нөлөөлөхөөр байна.
✅Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэх зэрэг үзэгдэл аль хэдийн үүсээд байгаа.
✅Судалгааны үр дүнг үндэсний болон орон нутгийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах, олон нийтийн ойлголт, мэдлэг, чадварыг сайжруулах үндэсний хэмжээний олон нийтийг хамарсан үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулахад ашиглах юм.
✅Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25°С-аар нэмэгдэж, цаг уурын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагааг зохион байгуулахад энэ судалгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
✅Судалгааны тайланг хүлээн авах үйл ажиллагаанд БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, ДДНХИ-ийн Азийн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал Др.Ачала Абэйсинх, ДДНХИ-ийн суурин төлөөлөгч Аннака Питерсон болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан