Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ, УГААРЫН ЭРСДЭЛГҮЙ ӨВӨЛЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХЭЭР БҮХИЙ Л ТАЛААС НЬ АНХААРЧ БАЙНА

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ жилийн хувьд утааг бууруулах, агаар, ус, хөрсний бохирдол, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, зах зээлийн өрсөлдөөнд суурилсан, бүрэн цогц шийдэл бүхий #Давхар шаталттай "НҮҮДЭЛЧИН" зуухыг 2368 ширхгийг энэ жил оруулж ирэн, төвийн гэр хорооллын айл өрхүүдэд олгохоор болж байна.

Зөвхөн #Угаасан нүүрс түлэх зориулалтын энэ зуух нь хосолмол ажиллагаатай бөгөөд дулаан үйлдвэрлэлт өндөр, ахуйн хэрэглээний стандарт шаардлага хангасан, мод нүүрсний хэмнэлт 50% буюу 10 сараас эхлэн 5-р сар хүртэл 1 тн нүүрс хэрэглэх, янданг жилд 1 удаа хөөлөх зэрэг олон онцлог давуу талтай.

Утааг бууруулах ажлын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь энэхүү давхарт шаталтат зуух бөгөөд цаашид утааг багасгах,

угаартах эрсдэлээс хамгаарах,

агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх технологи, арга хэмжээ, инновац шингэсэн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх юм. "Агаарын бохирдолгүй, Утаагүй Өмнөговь" хөтөлбөрийн зохих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллаж байна.

Төв суурин газрын гэр хорооллын айл өрхийн 60% нь энэ жил Нүүдэлчин зуухаар хангагдана, ирэх жил бүрэн хамруулах зорилго тавиад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан