Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийг эхийн сүүгээр хооллоё

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор амьсгалын замын халдвар авах эрсдэлийг 72%, ханиад томуугаар өвдөх эрсдэлийг 63%, гэдэсний халдварт өвчний эрсдэлийг 64%-р тус тус бууруулдаг байна.

📌Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, нүүрс ус, уураг, аминдэм, эрдэс болон усыг агуулдаг бөгөөд хялбар боловсорч, бүрэн шимэгддэг байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, халдвараас хамгаалах олон төрлийн биологийн идэвхт нэгдэл, цагаан эс агуулдаг.

👉Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.

👉Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.

👉Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01