Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Ашид-Мөнх: Өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээр томуугийн вирус нэмэгдэх хандлагатай байна

Хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн ханиад, томуу гадуур их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байна. Эдгэх хугацаа удаан бөгөөд ханиалгаж, халуурах, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байгаа юм. Тэгвэл уг ханиад нь ямар төрлийн вирусээс гаралтай болох, хэрхэн эмчлэх талаар ХӨСҮТ-ийн эмч Л.Ашид-Мөнхөөс тодрууллаа. 

 


 

- Хүүхүүдийн дунд ямар өвчний ханиад илүү зонхилж байна вэ?

- Яг өдийд улирал солигдож сэрүүний улирал эхлэхэд манай улсад томуу, томуу төст өвчин дэгддэг. Бид одоо яг энэ үе дээрээ явж байна. Зөвхөн томуугийн вирусээс гадна бусад амьсгалын замын томуутай төстэй ижил шинж тэмдэгтэй вирус нь хүн амын дунд өвчлөлийн шалтгаан болдог. Зонхилон дэгдэж байгаа нь эриновирус, аденовирус байгаа юм. Эдгээр вирус нь томуутай адилхан шинж тэмдэгтэй бөгөөд амьсгалын дээд халдвар илүү үүсгэдэг. Цаашдаа томуугийн А, В вирус ч дэгдэх хандлага ажиглагдаж байна. 

- Томуугаар өвдсөн бол яах вэ?

- Шингэн уух зүйлийг ердийнхөөс илүү уулгах, хөхүүлэх, дулаан байлгах 38,5 градусаас дээш халуурах үед эм болон лаа хэрэглэж өрхийн болон хүүхдийн эмчид үзүүлж эмийн эмчилгээ зөвлөгөө авч, эмийг үр дүнтэй өгөхөд онцгойлон анхаарах хэрэгтэй. (манай эцэг эхчүүд михафлю, хлорфенамин, антагрипп, жор 50 ..гм эмийг дур мэдэн өгдөг нь цэрийг өтгөрүүлж ялгаралтыг саатуулснаар ханиадыг ужигруулдаг.)

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ үед эмнэлгүүдийн ачаалал хэдэн хувиар нэмэгдсэн байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн долоо хоногоос бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин нэмэгдэж эхэлсэн. Үүнийгээ дагаад дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийт эмнэлэгт хэвтэгсдийн 10.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн халдвартай байна гэсэн тандалт судалгаа гарсан. Гэхдээ удахгүй сурагчдын амралт болох гэж байгаа учраас эцэг эхчүүд тухайн үед хүүхдүүддээ улиралдаа таарсан хувцас болон дархлааг нь сайн дэмжих хэрэгтэй.

Бага насны хүүхдээс гадна 19-35 насны залуус ханиад, томуугаар өвчлөх нь их байна

- Зонхилон тохиолдож байгаа вирусийн ханиадны энэ үед ямар эмчилгээг хийх ёстой байдаг вэ. Буруу эмчилгээ хийснээс болж ханиадыг хүндрүүлэх эрсдэл бий болдог шүү дээ?

- Томуу, томуу төст өвчнийг эмчлэх эмчилгээний тактик бол ерөнхийдөө шинж тэмдгийн эмчилгээ байдаг. Харин томуугийн А, В вирусүүдийн эмчилгээнд өвөрмөц эмчилгээг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Одоо зонхилон тохиолдож буй вирусийн ханиадны үед антибиотик хэрэглэхийг зөвлөдөггүй. Харин энгийн зөөлөн аргаар эмчлэх нь илүү оновчтой байдаг. Энгийн арга гэдэг нь шингэн бүлээн юм сайн уух, сайн хөлөргөх, цэгэн массаж хийх, шинж тэмдгийн арчилгаа эмчилгээ хийх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх юм. Иргэд маань ковидын жилүүдэд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээ орхигдуулахгүй ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй байна. 

- Ярилцсанд баярлалаа 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01