Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний түвшинг үнэлэх” үнэлгээг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна

Эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг.

📌 Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хяналтын хамтарсан хөтөлбөр (JMP) нь 1990 оноос эхэлж Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээнд гарч буй ахиц дэвшлийг дэлхийн, бүсийн болон улсын хүн ам, сургууль, эрүүл мэндийн байгууллагын түвшинд мэдээлдэг. 2022 оны байдлаар дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 78% нь ундны усны суурь үйлчилгээнд хамрагдсан, 11% нь хязгаарлагдмал үйлчилгээтэй, 11% ундны усны ямар нэгэн үйлчилгээнд хамрагдаагүй байна. Харин ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр 10% нь хангагдаагүй байна. Манай улсын хувьд энэхүү арга зүйн дагуу эрүүл мэндийн байгууллагын түвшинд үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага байгаа билээ.

📌 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн ЭМГ хамтран “Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний түвшинг үнэлэх” үнэлгээг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хот, хөдөөгийн төрийн болон хувийн хэвшлийн 400 гаруй эрүүл мэндийн байгууллагыг түүвэрлэлтийн аргаар сонгон 2023 оны 9, 10 дугаар сард мэдээлэл цуглуулалтын ажлыг зохион байгуулж байна.

📌 Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хяналтын хамтарсан хөтөлбөр (JMP)-өөс боловсруулсан асуумж болон шалгуур үзүүлэлтийн дагуу хот, хөдөөгийн төрийн болон хувийн, эмнэлгийн болон эмнэлгийн бус эрүүл мэндийн байгууллагыг хамруулан эрүүл мэндийн байгууллагын усан хангамж, ариун цэврийн байгууламж, гарын эрүүл ахуй, хог хаягдлын менежмент, орчны цэвэрлэгээний түвшинг үнэлэх зорилготой уг үнэлгээний мэдээллийг НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны ЭША нар болон аймаг, нийслэлийн ЭМГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар цуглуулж байна. ✅

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01