Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Л.ГАЛМАНДАХ САНТАЙ ХАМТРАН “Л.ГАЛМАНДАХ 70” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын Гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандахын 70 насны ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээл, хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, Монголын хүүхдийн дууны судалгааг гүнзгийрүүлэх, хөгжмийн багш нар болон залуу судлаачдын судалгааны ур чадварыг дэмжих зорилгоор нийслэлийн Боловсролын газар, Л.Галмандах сантай хамтран “Л.ГАЛМАНДАХ 70” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн 125 багш, СУИС, МУБИС-ийн нийт 52 оюутан оролцож, илтгэлүүдийг сонсов. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш, докторант, мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн доктор, магистр, хөгжим сонирхогчид, уран бүтээлийн хамтрагчид төдийгүй шавь нар нь оролцсон өргөн хүрээг хамарсан онцлогтой байв.

Эрдэм шинжилгээний хурлыг Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг удирдаж хөтөлсөн бөгөөд “Л.Галмандах сан”-гийн тэргүүн Г.Тунгалаг тус хурлыг нээж хэлсэн үгэндээ хүүхдийн дууны уран бүтээлийн төлөө бүх нийтээр сэтгэл гарган ажилласнаар тодорхой үр дүнд хүрч, хамтаар хийж бүтээх ажил хэрэгч эхлэл тавигдаж буйд талархалтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэлсэн үгэндээ төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, хамтдаа хийж бүтээх олон боломжит ажлуудын эрэл хайгуул үр дүнгээ өгч буйд талархалтай байна гэв.

Тус хурал нь 2 хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэгт СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Х.Ариунаа, СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч П.Ганбат, Олон Улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин сургуулийн хөгжмийн багш, Монгол Улсын “Зөвлөх багш” докторант Ш.Ариунчимэг, Боловсрол судлалын доктор, профессор Б.Батжаргал, П.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч, магистр О.Сундуй нар зочин илтгэгчээр оролцлоо.

Хоёрдугаар хэсэгт нийслэл, хөдөө орон нутгаас ирүүлсэн нийт 20 илтгэлээс энэ удаагийн хуралдаанаар 5 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Х.Ариунаа, МУБИС-ийн Багшийн сургуулийн хөгжмийн боловсролын тэнхимийн ахлах багш, доктор Ц.Эрдэнэтуяа, СУИС-ийн багш, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч Т.Түвшинтөр нар шүүж ажилласан юм.

Тэргүүн байр: Боловсрол судлалын доктор, хөгжмийн багш Н.Долгорсүрэн “ЕБС-ийн дуу хөгжмийн сургалтад МУГБ Л.Галмандахын уран бүтээлүүдээс тусгагдсан нь”;

Дэд байр: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Хоролсүрэн “МУГБ Л.Галмандахын хүүхдийн дууны уран бүтээл СӨБ-ын хөгжмийн сургалтын урын санд“;

Гутгаар байр: Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Оюударь “МУГБ Л.Галмандахын СӨБ-ын хүүхдийн дууны уран бүтээлийн асуудалд”;

Тусгай байр: ӨМӨЗО, Хөх хотын Үндэстний дээд сургуулийн Дуу хөгжмийн дээд сургуулийн дууны багш Ү.Сувд “Хүүхдийн дууны уран бүтээлийн ном, гарын авлагад хийсэн судалгаа” /МУГБ Л.Галмандахын уран бүтээлийн жишээн дээр/;

Тусгай байр: Төв аймгийн Угтаалцайдам сумын “Нарны хаан” цогцолбор цэцэрлэгийн бүлгийн багш С.Ариунаа, нийслэлийн 242 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Болормаа нарын “Монголын хүүхдийн дууны уран бүтээлд Л.Галмандахын эзлэх байр суурь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Мөн МУГЖ, дуучин Т.Ариунаа, СГЗ, ахмад сэтгүүлч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Л.Баатарсүрэн нар МУГБ Л.Галмандахын уран бүтээлтэй холбоотой олон зүйлсийг тодотгон ярьж, дурсамж илтгэл сонордуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан