Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэл ирэх жил орчны агаарын бохирдлыг бууруулахад 25.3 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгажээ. Тус хороонд 25.6 тэрбум төгрөг төгрөг төсөвлөсөн байсан бөгөөд татан буулгасан учраас энэ төсвөөс 350 сая төгрөгийг Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын багцад үлдээгээд 25.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт шилжүүлэхээр болсон байна. Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийн үед 25.6 тэрбум төгрөгийг бүгдийг нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багц дээр тавьж батлаад нийслэл рүү шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газрын арваннэгдүгээр сарын 1-ний хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан. Миний ахалж байсан энэ хороонд 25.6 тэрбум төгрөг төгрөг төсөвлөсөн байсан бөгөөд татан буулгасан учраас энэ төсвөөс 350 сая төгрөгийг Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын багцад үлдээгээд 25.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт шилжүүлж өгөх юм.

Хэрвээ хуулийн зохицуулалт болохгүй бол энэ мөнгийн Байгаль орчны сайд юм уу, аль нэг сайдын багцад оруулаад дараа нь нийслэлийн хүсэлтээр гэдэг юм уу ойлголцоод эрх шилжүүлэх гарц үлдэж байна. Тэгэхгүй бол энэ 25 тэрбум төгрөг хотод ч байхгүй, альчгүй болно” гэлээ.

Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус төсвийг Байгаль орчин аялал жуулчлалын багцад тавиад нийслэл рүү шилжүүлэхээр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан