Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС БОАЖ-ЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Үнэлгээ, мониторинг ба үр дүнгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газруудын удирдах албан тушаалтан, албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

✅Тус яамны Бодлогын баримт бичгийн хэрэгжилт 2022 оны жилийн эцсийн байдлаар 73,9 хувьтай, Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлт 73,1 хувь, Яамдын ерөнхий үнэлгээгээр 73,85 хувьтай гарсан байна.

✅Төрийн байгууллагын албан хаагчид жилд дунджаар 100 гаруй тайлан бэлтгэдэг. Тайлан мэдээллийн боловсруулалт, дараагийн шатанд ашиглах байдлыг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.

✅Тухайлбал Засгийн газрын гомдол мэдээлэл хүлээн авах 11-11 төвд хагас жилийн байдлаар 1,6 сая гомдол хүлээн авсан тайлан гарсан. Гэвч үүнийг задалж өргөдөл, санал, хүсэлт зэргээр ангилах нь зүйтэй. Гомдлын шинжтэйг ялгаж, шийдэгддэг, шийдвэрлэдэг байх ёстойг дурлаа.

✅Сургалтад БОАЖЯ болон харьяа газруудын 120 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан