Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Тариа хийлгэсэн 17 хүүхдийн биеийн байдал тогтворжсон"

 

Яармагийн Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар цахим орчинд цацагдсан. Энэ талаар Яармагийн эх хүүхдийн эмнэлгийн удирдлагуудаас тодрууллаа. 

Эдгээр 17 хүүхэд манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байгаа хүүхдүүд. Нэг ёсондоо цагийн тариа хийлгээд 4-5 хоног ямар нэгэн урвал хүндрэлгүй явж байсан. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар 400 гаруй хүүхэд хатгайгаар хэвтэж байна. Эдгээр хүүхдүүдэд адилхан хийгдэж байгаа тариа юм. Бусад хүүхдүүдэд одоогоор ямар нэгэн урвал хүндрэл гараагүй байна. 

Гурван төрлийн антибиотик байсан. Ампициллин, амоксиклав, цифролоксацин байсан. 

Бид шөнө 00.00 цагийн үед дуудагдаж ирсэн. Биднийг ирэхэд 17 хүүхэд өндөр халуурсан, чичирхийлсэн байдалтай байсан. 2-3 цагийн дотор хүүхдийн эрчимт эмчилгээний болон тасгийн эмч нарыг дуудаж, тусламж үзүүлсэн. 2-3 цагийн дотор халуун бууж, биеийн байдал нь тогтворжсон. Тариа хийгээд, урвал гарсан шалтгааныг тодруулахаар шөнийн турш ажилласан. Найруулсан бодисыг нь шинжлэхээр хурааж авсан. Тухайн тариа нь бусад хүүхдэд хийсэнтэй ижил сери дугаартай байсан. Тиймээс тариатай холбоотой биш гэж бид дүгнэсэн" гэв.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан