Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМЯ: 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан

ЭМЯ: 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан

ЭХЭМҮТ-ийн Яармаг дахь салбарт 0-2 насны 17 хүүхдэд тариа хийхэд бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн.

Энэ талаар тухайн өдөр /2023.11.24/ Эрүүл мэндийн яам “Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариурт соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакци өгсөн байна” гэсэн тайлбарыг өгсөн.

Харин эмнэлгийн зүгээс өнгөрсөн баасан гарагт /2023.11.24/ “Тариа хийгээд, урвал гарсан шалтгааныг тодруулахаар шөнийн турш ажилласан. Найруулсан бодисыг нь шинжлэхээр хурааж авсан. Тухайн тариа нь бусад хүүхдэд хийсэнтэй ижил сери дугаартай байсан. Тиймээс тариатай холбоотой биш гэж бид дүгнэсэн. Сувилагч Монгол Улсын стандартад заасны дагуу тариа хийсэн эсэхийг 17 хүүхдийн эцэг, эхээс тодруулсан. Зарим нь сувилагч өрөөнд орж ирээд, тариагаа найруулсан гэж хариулсан бол зарим нь найруулчхаад орж ирсэн гэсэн. Тиймээс сувилагч тарианы стандарт алдсан байж болзошгүй гэж үзэж байна. Сувилагчид хариуцлага тооцохоор чанарын алба ажиллаж байна” гэх тайлбарыг өгч байв.

Тэгвэл 17 хүүхдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2023.11.28/ “17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Нэг нь зүрхний хэрэх гэж хавсарсан өвчтэй байсан тул Эх нялхас руу шилжүүлсэн. Бусдынх нь эмчилгээ дуусаагүй байгаа гэсэн мэдээллийг эмнэлгээс нь өгч байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан