Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НОБГ-ын алба хаагчдад дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх Спирулина замаг болон эрдэс амин дэмээр сэтгэлийн хандив өргөлөө

Бридж корпорацын охин компани Нэкст Женерэйшн Хеалт ХХК нь Япон улсаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн, элэгний эм тариа, шим тэжээллэг хүнсийг импортлон борлуулдаг билээ. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчимд гарсан гал түймрийн аюултай, хортой нөхцөлд аюул эрсдэлийг үл ажран  өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж гал унтраах ажилд оролцсон Гал түймэртэй тэмцэх тасгийн болон Аврах ангийн алба хаагч нарт 12 сая төгрөгөөр үнэлэгдэх Дархлааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах, хүнд металлын хордлого тайлах үйлчилгээтэй Японы №1 шим тэжээлээр баялаг, шүлтлэг хүнс Спирулина замаг болон DHC брэндийн эрдэс аминдэмээр сэтгэлийн хандив болгон НОБГазрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

ДЭМБ-аас Спирулина шүлтлэг хөх ногоон замгийг хөгжиж буй орнуудад бага болон өсвөр насны хүүхдүүдэд шим тэжээлийн дутагдал нөхөх зорилгоор, агаарын бохирдол болон хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүст хорт бодис, хүнд металлын хордлого тайлах зорилгоор тогтмол хэрэглэхийг онцолж зөвлөдөг.

Япон улсад Фүкишимагийн цөмийн станцын ослын үед ард иргэддээ Спирулина шүлтлэг ногоон замгийг цацраг идэвхт бодисын хордлогыг тайлах зориулалтаар хэрэглүүлж үр дүнд хүрчээ.  

Спирулина замаг нь уураг, нүүрс ус, өөх төс, аминдэм, эрдэс бодис гэсэн таван бүлгийн 60 гаруй төрлийн шимт бодисыг тэнцвэртэй агуулдаг супер хүнс юм.

Монгол хүний эрүүл жаргалтай амьдралын төлөө ЦАХИЛДАГ эмийн сан.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Facebook page: www.facebook.com/SpirulinaMongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01