Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Г.Занданшатар: Газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг хориглох хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Г.Занданшатар: Газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг хориглох хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-аас 2013 онп баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамаарч гадаадын иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр газар эзэмшүүлэх, ашиглуулах заалт бий. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж батлахдаа уг заалтыг өөрчилсөн.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Газар эзэмших, ашиглах гэдэг дээр одоогийн хүчин төгөлдөр байгаа хуульд 100 жилээр эзэмших, ашиглах гэж байгаа юм. Тэгэхээр эзэмших гэдэг үг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд эзэмших гэдгийг нь дараад, ашиглаж болгож оруулж ирсэн. Энэ хуулийг явуулахгүй гэж байгаа бол Үндсэн хууль зөрчсөн заалтыг хамгаалж үлдэнэ гэсэн үг" гэсэн юм. Улмаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий иргэн 2013 онд батлагдсан хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж, УИХ-ын албан ёсны цахим системд санал асуулга байршуулаад байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Хөдөө орон нутагт ажиллаж иргэд, малчидтай уулзахад газрын 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалттай хуулийн талаар байр сууриа илэрхийлж, санаа зовж байгаагаа хэлж байна. Яг үүнтэй холбоотойгоор иргэн Н.Номуун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд энэ хуулийг төслийг хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж парламентын нийтийн мэдээллийн өргөдлийн системд байршуулсан. Энэ санал нь 100 мянган иргэний дэмжлэгийг авсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэд хууль санаачилж түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх ёстой. Энэ хуулийн дагуу 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох газраас нь санал авахаар шийдвэрлэлээ. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан