УЦУОШГ-аас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Уг арга хэмжээнд дэмжлэг үзүүлж БОАЖЯ-ны албан хаагчид нэг өдрийн цалин хандивлаж, хаваржилт хүнд байгаа аймаг, сумын малчдад өвс тэжээл, шатахууны дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Мөн харьяа 87 газрын 3191 албан хаагчдыг аянд нэгдэхийг уриалжээ.