Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Оюутан цэргийн анхан шатны бүртгэл маргааш дуусна "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ Дүүжин замын тээврийн ашиглалтыг эхний гурван жилд Францын “Пoma” групптэй хамтран хариуцах гэрээ байгууллаа Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно 2026 оны 03 сарын 02 өдрийн үнийн судалгаагаар 7 нэр төрлийн барааны үнэ өсчээ ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит-ийг хүлээн авч уулзлаа.
 Уулзалтын үеэр Элчин сайд Кэйти Смит Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотны түншийн хувьд Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газраас 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан захидлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын гамшгийг даван туулахад зориулж,  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Австралийн Засгийн газар, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.
Түүнчлэн талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.  
Тус хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлнэ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан