Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах, эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах, нуурт цутгаж байгаа хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах, нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажлыг хийхээр тогтсон юм.

Өгий нуур нь 25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн. Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Үнэхээр сайхан нуур шүү олон төрлийн загастай. Зарим аймаг орон нутгаар аялаж зугаалж яваад ирэх юмуу явах замдаа түр амарахад маш тохиромжтой. Сүүлийн үед орчин нь жаахан бохирдож байна лээ. Ялангуяа ОО маш асуудалтай
Хамгийн их уншсан