Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ц.Цолмон: Уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүй

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж буй. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмонгоос тодрууллаа.
Зургаадугаар сарын 22-ны өглөөнөөс бороо үргэлжлэн орж агаарын температур 10 хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Энэ үед өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд орсон уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна. Зургаадугаар сарын урьдчилсан мэдээгээр сүүлийн 10 хоног буюу 21-30-ны хооронд Улаанбаатар болон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу гэнэтийн ус ихтэй, аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмон онцолсон юм. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан