Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалалтын бүс зүүлгэдэггүйгээс болж хүүхдүүд хохирч байна

Төв аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний дотор ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто замын сүлжээ дайран өнгөрдөг, зорчих хөдөлгөөний урсгал ихтэй байдгаас шалтгаалж зам тээврийн осол хэрэг их гардаг бөгөөд 2021-2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирсон тохиолдол гарсан байна.

Тодруулбал, дээрх хугацаанд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд хөнгөн, 20 хүүхэд хүндэвтэр, 8 хүүхэд хүнд гэмтэл авч, 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2024 оны 5 дугаар сарын байдлаар 6 хүүхэд хохирсон 5 зам тээврийн хэрэг гарчээ. Үүнээс жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 7 тохиолдол бүртгэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой. Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хориглодог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэж болно.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг "Төв аймгийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 3 жилийн байдлаар судлахад осол гаргасан ихэнх жолооч нар хүүхдийг дүрмийн бусаар автомашинд тээвэрлэж авч явж байсан нь тогтоогдсон.

Тухайлбал, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгалгүй өвөр дээрээ тэвэрч явсан, эсхүл суудлын бүсгүй, харгалзах том хүнгүйгээр арын суудалд суулгасан, олон хүүхдийг нэг дор тээвэрлэсэн зэрэг нийтлэг зөрчлийг гаргасан байна. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэвэл амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг 70 хувиар бууруулах боломжтой гэж үздэг.

Мөн жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчин тойрноо шалгаагүй, биечилж үзээгүй, ухрах хөдөлгөөн хийхдээ анхаарал болгоомжгүй байснаас болж ухарч байсан машинд хүүхэд мөргүүлж нас барсан 5 хэрэг гарсан. Дөнгөж хөлд орж байгаа бага насны хүүхэд гэрийнхээ гадаа, хашаан дотроо осолд өртөж байгаа нь насанд хүрэгчдийн болоод жолоочийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг сундалж явах, хамгаалалтын малгай өмсөхгүй байх, эцэг эх нь хүүхдээ мотоцикл жолоодохыг зөвшөөрч байгаа нь хүүхэд зам тээврийн осолд өртөх нэг шалтгаан нөхцөл болж байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртсөн цаг хугацааг судалж үзэхэд сургууль, цэцэрлэг амарч, амралт зугаалгын цаг эхэлсэн үеэр буюу 4-өөс 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хамгийн их гарсан байгаа юм.

Тиймээс сурагчдын амралт эхэлсэн энэ үеэр хүүхдийг аливаа эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байхад эцэг, эх, асран хамгаалагчид онцгой анхаарах хэрэгтэй. Мөн өөрсдөө замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрмээ биелүүлж, хүүхдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж явахыг зөвлөе" гэлээ. 

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан