Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Шинэ Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив БНСУ-ын авто зам барих, засварлах туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харвааны хэсгийн тоглолт өнөөдөр болно "Дээлтэй Монгол-2024" наадам өнөөдөр болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчиллээ
Нийслэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулснаар эхний I блок аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар эхний блок буюу 150 мBт хүчин чадалтай станцын ажлын явц 72 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, тус станцын GIS 220кВ-ын ил хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийг угсарч, гадна барилгын ажил дууссан байна. Мөн А баганын гадна шин суурилуулалт болон трансформаторын холболтын ажил, тоноглол суурилуулалт,  тусгаарлалт, нарийн хэмжүүрийн кабель холболт, өндөр хүчдэл талын 3 фазын цэнэг шавхагчийг хийж дуусжээ. Турбингенераторын барилгын дунд болон нам даралтын турбины цилиндрийн даацын суурийг байршуулсан бөгөөд турбины суурийн плитаны хүлцлийг тохируулж дууссан байна.

Харин станцын зуухны нүүрсний бункерийн угсралт 85 хувьтай үргэлжилж байна. Мөн агаарын компрессорын барилга, ESP цахилгаан шүүлтүүрийн барилга угсралт болон эргэлтийн усны насос, үйлдвэрийн хаягдал усны насос станцын барилгуудын угсралт үргэлжилж байна. Эхний блок энэ аравдугаар сард ашиглалтад орох бол II блок 2025 онд ашиглалтад орно. Ийн тус 2 блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2024-2028 онд Улаанбаатар хот метроны I, II шугам, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зураан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Эдгээр ажлыг хийхэд зайлшгүй эрчим хүч шаардлагатай. Иймээс Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бон арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан санхүүжилтийг шийдвэрлэлээ. Мөн Улаанбаатар хот 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг энэ сард зарлаж, уг станцыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадах юм. Үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад оруулна. Ингэснээр дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлыг хийхэд эрчим хүчний асуудалгүй үүсэхгүй” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан