Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Дээлтэй Монгол-2024" наадам өнөөдөр болно

 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд "Үндэсний хувцасны өдөр"-ийг тохиолдуулан "Дээлтэй Монгол-2024" наадмыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 2024 оны долоодугаар сарын 9-нд зохион байгуулна.

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадмын зорилго оршдог билээ.

Эдүгээ 18 дахь удаагийн "Дээлтэй Монгол" наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨ30-оос иргэд ирж, серийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулах юм.

Наадмын үеэр "Шилдэг дүүрэг", "Шилдэг аж ахуйн нэгж байгууллага", "Шилдэг дээл урлаач", "Хамгийн сайхан дээлтэй гэр бүл", "Хамгийн сайхан дээлтэй оролцогч" /эрэгтэй, эмэгтэй/, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч" /эрэгтэй, эмэгтэй/, "Хамгийн сайхан дээлтэй хүүхэд" /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулна. 

 


 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
эрэгтэй номинац 3 нөхөр шал худал цаанаасаа нэр заагаад өөрсдийн хүмүүсээ дэвшүүлээд шалгаруулчих шиг болсон.Би бүх шалгаруулалтыг УБ телевээр үзэх гэсэн боловч уг телевизийнхэн яг тэр үеэр нь зочны цаг гээд баахан албаны нөхдийн нуршуу яриагаар үзэгчдийг залхаав .Ядаж байхад 2 хөтлөгч нь ч яасан мэдрэмжгүй юм бэ.Тийм болохоор шалгаруулалт нь хүртэл цаанаасаа зохион байгуулалттай урьдаас бэлдсэн жүжиг байсан юм уу даа
Хамгийн их уншсан