Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Шинэ Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив БНСУ-ын авто зам барих, засварлах туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харвааны хэсгийн тоглолт өнөөдөр болно "Дээлтэй Монгол-2024" наадам өнөөдөр болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчиллээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:22 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо.

Хуралдаан гишүүдийн 71 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа АН-ын бүлгийн дарга онцолсон юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Д.Батбаяр, Л.Мөнхбаясгалан нар төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төвийн бүсэд хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, Дархан-Уул аймагт байгуулагдах Аж үйлдвэрийн парк зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Мөн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Д.Энхтуяа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Б.Пунсалмаа, Ж,Золжаргал, Г.Очирбат нар эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтцийн болон усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Ганбаатарт амжилт хүслээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгохыг дэмжих, эсэх талаарх санал хураалтыг гар өргөх хэлбэрээр, илээр явуулах горимын саналыг хуралдаан даргалагч гаргасан юм. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан