Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Усархаг бороо үргэлжлэн орно

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяраас тодрууллаа.  

Өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Хадбаатар:

 Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан НОБГ-аас Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр завьт эргүүлийн алба хаагчид өглөө 08:00 цагаас 22:00 цаг хүртэл Туул, Тэрэлж гол дагуу эргүүл шалгалт хийж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллаж байна. Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр иргэн иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Тухайн иргэдийг эрэн хайх үйл ажиллагаа явуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу ойртохгүй байж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан