Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"Солонгосын соёлын өдрүүд 2024" арга хэмжээ төв талбайд болно

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 8 дугаар сарын 30-ээс 9 сарын 1-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулна. Төв талбайд гурван хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайханы үйлчилгээ эрхлэгч зэрэг нийт 58 ААНБ оролцох юм.

Энэ үеэр “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд Солонгос ардын урлагийн тоглолт, Электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд болно. Ташрамд сонирхуулахад зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохиролын азтан тодруулна.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан