Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.  Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим, арванхоёрдугаар сард агаарын температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн ийн орчим байх төлөвтэй байна.Аравдугаар сарын агаарын температур Увс, Завханы ихэнх, Архангайн баруун хойд хэсгээр болон Хөвсгөлийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Харин арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дундуийн орчим байх төлөвтэй байна.Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан