Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Улаанбаатар хотын авто замын засварын ажлуудыг зогсоох эсэх асуудлаар санал асуулга авч эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, авто зам засварын төсөв болон бродюрын төсөв нь зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх мөн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо хийж байгаа болон цаашид хийх авто зам засвар, шинэчлэлийн ажлуудыг зогсоох эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулна гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Сүүлийн хоёр жил Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас борооны ус зам дээр тогтож эвдрэлд ихээр нөлөөлсөн. Түүнчлэн өвөл орох хур тунадасны хэмжээ ихсэж, тэр хэрээр авто зам руу цацах давс бодисны хэмжээ нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас авто зам болон бродюур гэмтэж, эвдрэлд орох шалтгаан болоод байгаа юм. Тиймээс энэ жил авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ бетонон бродюрыг чулуун бродюроор сольж сайжруулж байгаа билээ. Гэхдээ энэ ажил нь иргэдээс шүүмжлэл дагуулж бродюр солих нэрийдлээр мөнгө угаалт явагдаж байгаа гэх хардлагыг төрүүлж буйг анхаарах хэрэгтэйг мөн хэлэв.

Энэ оны хувьд нийслэлээс үнэт цаас гаргаж, бондын санхүүжилтээр авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийт 87 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс 27 байршилд ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Үлдсэн 60 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийхээр бэлтгэл хангаад байгаа боловч иргэдийн санал шүүмжлэлийн хүрээнд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг бүхэлд нь зогсоож, аудитын шалгалт оруулах асуудалд санал асуулга явуулахаар боллоо. Дээрх санал асуулгад иргэд идэвхтэй оролцохыг нийслэлийн Засаг дарга уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан