Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсгийнхэн өчигдөр уулзаж, хуримтлалын сангийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.Дэлхийн банкны судлаачид одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлээр иргэдийн худалдан авах чадварт нийцэхгүй, өндөр үнэтэй орон сууцыг түлхүү санал болгодог тухай хэлдэг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй буюу хөрсний болон агаарын бохирдол үүсгэхгүй, амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олговол худалдан авах чадварт нийцнэ гэсэн зөвлөмж өгсөн.2025 оноос эхлэн амины орон сууцны хөтөлбөрийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, инженерийн шугам сүлжээ орох боломжгүй орон сууц барих бүсүүдэд бие даасан эх үүсвэртэй амины орон сууц барих боломжийг бүрдүүлэх юм.Мөн амины, эрчим хүчний хэмнэлттэй, түрээсийн орон сууц зэргээр төрөлжүүлэх зорилт тавьж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл





















