Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар боллоо.НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг бүжгийн спортоор дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, хамт олонч байдал, багаар ажиллах болон тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.
- Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
- Хүүхэд нас /2/: 10-11 нас
- Өсвөр нас /1/: 12-13 нас
- Өсвөр нас /2/: 14-15 нас
- Залуучууд: 16-18 нас
- Насанд хүрэгчид: 19-с дээш нас
- Сеньор: 35-с дээш нас
Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу, скейтинг системийг ашиглан шүүх бөгөөд Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна. Мөн энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид шүүх юм. Тухайлбал, БНХАУ-ын улсын шүүгч Марко Лю, БНСВУ-ын улсын шүүгч Хана Тү Транг, ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны тэргүүн, шүүлтийн системийн мэргэжилтэн Александр Зубенко нар шүүнэ.Түүнчлэн холбогдох мэдээллийг Монголын бүжгийн спортын холбоо фэйсбүүк хуудас, Монголын бүжгийн спортын холбоо фэйсбүүк бүлгээс хүлээн авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
0 Сэтгэгдэл






















