Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ
БНСУ-ын дэмжлэгтэйгээр ОУХБ-аас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр боллоо.Төслийн хүрээнд ноос, ноолуурын салбарын сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтанд ээлтэй ажлын байрны соёл, засаглалыг бэхжүүлэх, салбарын түвшинд бодлогын өөрчлөлтийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.Хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл





















