Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Эргийн цэвэрлэгээ хийлээ

Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэмжээг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран 2024 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 6 дахь жилдээ Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ.Энэ жил  "Леона резорт"’-оос "Сувдан эрэг" хүртэл, далайн зах болон засмал замын урд, хойд хэсэг, усан замын зогсоол хэсгээр хог хаягдлыг цэвэрлэх явцад олон тооны хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ нийт 27 шуудай хог цэвэрлэж ангилан ачиж хогийн цэгт буулгалаа.Эрэг дагуу жуулчны баазуудыг ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалан, хамтран ажиллалаа.НҮБ-аас Далай тэнгисийг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг.Иймд иргэд та бүхэн амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг Монгол Улсын Далайн захиргаанаас уриалж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан