Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  хөтөлбөр” төсөл Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд  хэрэгжиж байгаа билээ.Энэхүү төслийн  хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад гэсэн зургаан дэд төвд авто зам, инженерийн  дэд бүтцийг байгуулж, гэр хорооллыг барилгажуулж байна.

 АХБ-ны Төв Баруун Азийн Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын захирал,  хатагтай Жинмин Хуан, АХБ-ны Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын Хот байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн  Раушан Маматкулов  өнөөдөр Баянхошуу дэд төвийн  төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа.  Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслөөс Баянхошуу, Шархад, Сэлбэ дэд төвд үндсэн шугам сүлжээг бүрэн гүйцэтгэжээ.  Тиймээс “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Баянхошуу, Шархад  дэд төвд барилгажуулалтын ажил ид явагдаж байна.“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн  чиг хандлагын баримт бичгийн хүрээнд зургаан дэд төвийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар дөрвөн дэд төвийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгээд явж байна. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд  төвийн дэд бүтцийн төлөвлөсөн ажлууд бүрэн дуусгавар боллоо” гэсэн юм. НОСК-иас Баянхошуу, Шархад  дэд төв тус бүрд  5.5 га газрыг 2019 онд чөлөөлж өгсөн байна.

Дээрх газруудад суурь судалгаа болон зураг төслийг боловсруулан дуусгаад,  2023 оноос барилгын ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн ерөнхий инженер П.Сүрэнжав “Олон улсад эко технологийг амины орон сууц барихад ашигладаг. Манай улсын хэмжээнд нийтийн орон сууцад эко технологийг ашиглаж байгаа анхны төсөл.  Монгол Улсад ногоон орон сууцыг бий болгосноор иргэдэд эрчим хүч, дулаан, усны хэмнэлт бий. Дулаан, цахилгааныг  25 хувиар хэмнэх боломж бүрдэнэ.” хэмээв.Баянхошуу дэд төвд эхний ээлжинд 460 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдүгээ барилга угсралтын ажил эхлүүлжээ. Энэ онд дөрвөн блок буюу 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд үлдсэнийг нь 2025 онд дуусгавар болгох  аж.  Шархад дэд төвд мөн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд  2024 оны дөрөвдүгээр улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.Дэд төвийн бүс дэх айл өрхүүд газраа орон сууцаар солих юм. Тухайлбал, Баянхошуу дэд төвд нийт 2200 орон сууцыг барилгажуулахаар газар чөлөөлөлт явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан