Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ

 

НЗД-ын нэгдүгээр орлогч өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй мэргэжилтнүүдтэй уулзлаа.Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, эхний ээлжид гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулахаар болсон юм.Нарны хавтан ашиглан шөнөдөө галлагаа хийлгүй, гэр байшингаа дулаалах туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо.Цаашлаад төслийн үр дүнд сэргээгдэх эрчим хүч ашиглан галлагаа зогсоосон айл өрхүүдийн карбон кредитийн оноог цуглуулан олон улсын карбон зах зээлд борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах юм. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан